Thursday, May 22, 2014

Даалгавар зөвлөмж-3

Зөвлөмж-3
b. Сургалтын ажил хэрэгч тоглоом ын аргын давуу тал:
Багаар ажиллах дадлага, бусдыг сонсох бусадтай харилцах арга барил удирдан зохион байгуулах чадвар дээшлэх, шийдвэр гаргах болон бүтээлчээр ажиллах чадварыг хөгжүүлнэ.
Бие хүний хөгжил төлөвшилд эерэг нөлөөтэй. Бүтээлч ухамсар, чадвар болон ажигч байдал, өөрийнхөө байр суурь, бодол санаанд тууштай байж зөв зохион байгуулах чадварыг хөгжүүлдэг.
Сургалтын хамгийн чухал зарчмуудын нэг нь онол ба дадлагын холбоо юм гэх мэт.
c. Ажил хэрэгч тоглоомыг зохион явуулахад хийгдэх бэлтгэл ажлууд:
Аргачлалын ба техникийн хангамжийг бэлтгэн тоглолтод оролцох багийн даалгавар, зааврыг бэлтгэх.
Бүх сурагчдыг хамран явуулах нөхцлийг бүрдүүлэх.
d. Ажил хэрэгч тоглоомыг зохион байгуулах үе шат
Тоглоомын зорилтыг тодорхойлох
Тоглолтод оролцох дүрүүдийг сонгох.
Тоглолтын ерөнхий зохиомж буюу дүрүүдийн үүргийг тодруулан томъёолж бичих
Тоглолтын дүрмийг зохиох гэх мэт

Ажил хэрэгч тоглоом нь дүрслэх(орлон тоглох) загварыг хялбарчилсан хэлбэрээр үзүүлдэг ба ингэхдээ мэргэжлийн хүмүүст чухал боловч сурагчдын хувьд чухал биш зүйлд тэдний анхаарлыг хандуулахгүйн тулд ая холбогдол багатай асуудлыг авч үзэхгүй байх хэрэгтэй.
Ажил хэрэгч тоглоом нь нэгэн зэрэг тоглоомын ба дидактик гэсэн тэнцвэрт хоёр зорилготой байдаг. Хэрвээ тоглоомын өөрийнх нь зорилго давамгайлж байвал тоглолтын орчинд ямар ч үнээр хамаагүй хожих гэсэн эрмэлзлэл ноёрхоно. Харин дидактик зорилго нь давамгайлсан тохиолдолд тоглоомын зорилго үнэ цэнэ муутай болно.
e.  Ажил хэрэгч тоглоомын шийдвэрийн гинжин холбоо
Эхлээд асуудал шийдвэрлэх нөхцөлт байдлыг гаргаж тавина. Дараа нь шийдвэрлэх асуудлуудыг үе шатад хуваана. Хуваалтаар  үүссэн жижиг асуудлуудаа үе шат бүрээр нь шийдвэрлэнэ.
qАжил хэрэгч тоглоомын аргаар сургалт зохион байгуулж байгаа загвар жишээ
Ажил хэрэгч тоглоомын нэр: Компьютерийн кафе
Хамрах хүрээ: 9-р анги
Цогц чадамж: 2МЗ24
Хичээлийн төрөл: Өнгөрснийг давтах, бататгал
Хичээлийн зорилго:
§Хөгжүүлэх
Компьютер ба программ хангамж word”,”MS Power Point”, “Paint”, зэрэг сэдвүүдийн хүрээнд сурагчдын өмнө олж авсан мэдлэгийн цар хүрээг өргөжүүлэх, баяжуулах.
 
§Нийгэмшүүлэх
Хамтран суралцагчидтайгаа хүндэтгэлтэй харилцах байдлыг бий болгох, багаар ажиллах арга барилд суралцаж, багийнхаа гишүүдийг сонсож сурах.
§Боловсруулах
Ажлынхаа гүйцэтгэлийг нэгтгэн дүгнэж үр дүнг танилцуулах, мөн гол зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх чадварыг хөгжүүлэх.


No comments:

Post a Comment